Захирлын мэндчилгээ

Төмөр зам, авто замын салбарыг хөгжүүлэх их үйл хэргийн төлөө мөр зэрэгцэн ажиллаж байгаа салбарынхан, түншлэгчид та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе.

Манай байгууллага нь 2013 оноос хойш “Төмөр замын суурь бүтэц угсрах”, “Дагнасан хэрэглээний зам, талбай барих”, Дагнасан хэрэглээний замын дээд, доод бүтцийн засвар, арчлалт”, 2025 онд шинээр “Авто зам, замын байгууламж барих” тусгай зөвшөөрлүүдийн үндсэн дээр Улаанбаатар хот болон хөдөө орон нутгуудад нийт 75 компанийн салбар төмөр замуудын суурь бүтцийг угсрах, зам талбай барих ажлуудыг хийхийн зэрэгцээ тэдгээр компаниудын дагнасан хэрэглээний төмөр зам, талбайд засвар, арчлалтын ажлуудыг хийсээр ирсэн.

Бид багийн менежментийн тогтолцоог бий болгох нь хөгжлийн гарц гэж үзэж баг хамт олноо шилдэг инженер техникийн ажилтнуудаар бүрдүүлсэн.

Улмаар бид эрсдэлгүй, ХАБЭА хууль, дүрэм журмыг баримталж MNS ISO-45001 стандартыг хэрэгжүүлэгч байгууллага болох мөн сургалтын хөтөлбөрийг боловсруулан, хэрэгжүүлэгч хамт олон болохын төлөө байгууллагын үйл ажиллагааны зорилго, төлөвлөгөө, хэрэгжилтийн уялдаа холбоог хангаж ажиллахыг зорин ажиллаж байна.

Хөгжлийг түүчээлэгч, замыг дагуулж хөгжлийг бүтээхийн төлөө чин сэтгэл өвөрлөн зүтгэж байгаа төмөр замчид, авто замчид та бүхэндээ, хамтран ажилладаг түншлэгч байгууллагууддаа эрүүл энх, сайн сайхныг хүсье.

ЗАХИРАЛ Д.ЭНХБАЯР